Тусгай үүргийн нислэг 1:27 цагт Улаанбаатарт буухаар төлөвлөж байна

Улаанбаатар-Стамбул-Улаанбаатар чиглэлийн "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг Улаанбаатарт 3 дугаар сарын 19-ний өдрийн 01:27 цагт буухаар төлөвлөж байна.

Уг нислэгийн бүртгэлийн үйл ажилагааг Москва хот дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын ажилтан Стамбул хотын нисэх буудалд ажиллаж гүйцэтгэжээ.

Нисэх буудал дээр нэг ч монгол хүн үлдээгүй бөгөөд халуунтай зорчигч гараагүй болно хэмээн мэдэгдэв. Хамтран ажиллаж тусалсан Стамбул хот дахь Консулын газрын болон Анкара хот дахь ЭСЯ-ны дипломатууд мөн ХӨСҮТ-ийн ХМХА-ны эмч нарт талархалаа илэрхийллээ.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эм, маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.

#MIAT #MONGOLIAN #AIRLINES

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай