Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 10 болов
- 2020-03-21
- Нийгэм
- 0
Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Улс орнуудад ажиглалтаас гарсан хүмүүсийг дахин тусгаарлах шаардлага тулгарч байна хэмээн албан хүмүүс мэдээллээ эхлэхдээ хэллээ. Зарим улс орон өвчний тархалтыг горимд оруулаад байсан хэдий ч 9000 хүний мөргөл хийснээс 100 хүн халдвар авсан тохиолдол гарсан байна. Тиймээс нийтийг хамарсан үйл ажиллагаа хийх нь өндөр эрсдэлтэй гэж үзээд НҮБ болон бусад байгууллагууд үзэж хэрэгжүүлээд байна.
Дэлхийн хэмжээнд нийт 24 247 хүн халдвар авч, 9846 нас бараад байгаа юм. Өвчлөл өндөр байгаа орнуудын тоонд Итали, Испани, Герман улс бүртгэгдэж байгаа бол анх дэгдэлт эхэлснээс хойш Хятадад дотоодын иргэний шинэ тохиолдол бүртгэхгүй 2 хонож байна. Вакцины туршилтад анхны хүн орсон сайхан мэдээ байгааг ЭМЯ-наас дуулгалаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн ба үүнээс дөрвөн хүнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Халдвартай дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Харин франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна" хэмээв.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.