ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 153 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй
- 2020-03-22
- Нийгэм
- 0
Шинэ коронавиурсийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийг ЭМЯ-наас хийлээ. Дэлхийн хэмжээнд африкийн голдуу оронд шинэ коронавирус тархаж эхэлжээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, "Нийт 3,115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 1,951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж хандлагатай байгаа. Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна. Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа" гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, тэрбээр "ДЭМБ-ийн сүүлийн мэдээгээр шинээр долоон нутаг дэвсгэрт Ковид-19 бүртгэгдлээ. Ковид-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна. "ДЭМБ-ийн мэдээгээр Covid-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас барлаа. Европийн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч бүртгэгдсэн эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-аас Ковид-19 халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Тохиолдлын болон голомтын судалгаа хийх аргачлалыг шинээр гаргасан байна" гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "III сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. III сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёр хүний биеийн байдал муу байсан нь сайжирч байна" гэлээ.