Иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана
- 2020-03-22
- Улаанбаатар
- 0
Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ хэзээ татаж авахыг Улсын онцгой комисс тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байх юм.
Мөн халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Сууц өмчлөгчдийн холбоод үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн байна.
Ирэх 14 хоногт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд орон даяар гадна, дотор орчин, гудамж, талбай, гэр орондоо ариутгал, халдваргүйтгэл хийх юм гэж засгийн газрын хуралдаанаар шийдэв.