Британий Ерөнхий Сайд Мьянмарт айлчилна
- 2012-04-11
- Дэлхий
- 0
Британий Ерөнхий Сайд Дэвид Камерон Мьянмар улсыг иргэний засгийн газраа
байгуулснаас хойш айлчилж буй Европын анхны өндөр дээд албаны хүн
болохоор болжээ.

Мьянмарын сөрөг хүчний нам Ардчиллын төлөөх Үндэсний Лигийн хэлж байгаагаар, Камерон баасан гарагт тус улсад айлчлахаар болсон байна.
Камерон улсын нийслэл Найпидав хотод Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн, айлчлалын үеэрээ сөрөг хүчний намын удирдагч, энэ сард болсон парламентын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулаад байгаа Аун Сан Сүү Читэй тусгайлан уулзах аж.
Европын улс орнууд энэ дөрөвдүгээр сарын нэгэнд болсон парламентын сонгуулиас урьтан авсан Мьянмарын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг хүссээр байгаа аж. Хориг арга хэмжээтэй холбоотой асуудал Камероны айлчлалын гол сэдэв болох төлөвтэй байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)