ДЭВИД КЭМЕРОН Ази дахь айлчлалаа эхлүүллээ

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Азид хийх айлчлалаа Японоос эхэллээ. Тэрбээр энэхүү айлч лалынхаа хүрээнд АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнуудын Ази тив дэх ойрын холбоотон Япон, Өмн өд Солонгос Улсад зочилно.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Азид хийх айлчлалаа Японоос эхэллээ. Тэрбээр энэхүү айлч лалынхаа хүрээнд АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнуудын Ази тив дэх ойрын холбоотон Япон, Өмн өд Солонгос Улсад зочилно. Д.Кэмерон Японы эрх баригчидтай хоёр орны худалдаа, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар хэлэлцэх аж. Британийн Ерөнхий сайдыг дагалдан 40 төлөөлөгч, тухайлбал, Соёлын сайд Жереми Хант, Шинжлэх ухааны сайд Дэвид Уиллетс нар Токиод хүрэлцэн ирсэн байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд зэвсэг, техникийн нэлээд хэдэн мэргэжилтэн багтжээ. Тэд Японы батлан хамгаалахын мэргэжилтнүүдтэй уулзаж, хоёр орны зэвсгийн чадавхийг харилцан сайжруулах гэрээ байгуулах гэнэ. Хоёр улс анх удаа ийм гэрээ байгуулах гэж байгаа юм. Түүнчлэн Д.Кэмерон Сандерленд хотод 1000 ажлын байр бүхий “Ниссан” корпорацийн үйлдвэр барих асуудлаар Японы албаныхантай ярилцана. Д.Кэмерон уг айлчлалаа өнгөрөгч онд хийхээр төлөвлөж байсан ч евро бүсийн хямралаас болж ийнхүү хойшлуулжээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ёкохама дахь “Ниссан” корпорацийн төв байраар зочилж, дараа нь Өмнөд Солонгосыг зорино.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)