Налайх дүүргийн "оргил" товчоонд хяналт тандалт хийгдэж байна

Налайх Оргил товчоодын 2020 оны 03 сарын 22-ны 06:00 цагаас 03 сарын 23-ны 06:00 цагийн хооронд хяналтын 2 цэгээр УБ хот руу орсон 1528 тээврийн хэрэгсэлээр 4153 иргэн, УБ хотоос гарсан 1667 тээврийн хэрэгсэлээр 3685 иргэн, нийт 3195 тээврийн хэрэгсэлээр зорчиж буй 8838 иргэний халууныг үзэж, тандалт хийн шалган нэвтрүүлсэн.

Өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй. Хяналтын цэгээр нэвтэрч байгаа иргэдэд COVID 19-өөс урьдчилан сэргийлэх, амны хаалтаа тогтмол зүүх талаар зөвлөгөө өглөө. Орж ирсэн дотоодын болон импортын 16 тээврийн хэрэгсэлээр мах махан бүтээгдэхүүн 0.5 тн, сүү сүүн бүтээгдэхүүн 1.2 тн, гурил гурилан бүтээгдэхүүн 4.2 тн, хүнсний ногоо 75 тн, адуу 9 толгой, мод 30 м.куб тус тус УБ хот руу нэвтрэхэд хяналт тандалтыг хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)