Монголын шар элсний нүүдэл санаа зовоож байна

Гаднын цахим хуудсуудад бичсэнээр манай орны говийн нутгаас эхтэй шар элсний нүүдэл Алс Дорнодын орнуудад “гай” тарьсаар иржээ. 
Гаднын цахим хуудсуудад бичсэнээр манай орны говийн нутгаас эхтэй шар элсний нүүдэл Алс Дорнодын орнуудад “гай” тарьсаар иржээ. Ялангуяа манай хаврын улирлын үеэр тус бүс нутгийн иргэд аргаа бардаг байна. Салхи, шороо босдог хаврын эхний элсний нүүдэл Оросын Владивосток хотод очсон талаар хэд хэдэн вэб сайтад бичжээ. Хэдхэн хоногийн өмнө Владивостокт бороо орсны дараа байшин барилга, автомашинууд шар өнгийн нимгэн шавар, тоосоор хучигджээ. Мэргэжилтнүүдийн тог тоос ноор энэ нь Монголоос ирсэн шар элсний нүүдэл аж. Манай элсний нүүдэл Алс Дорнодын Владивостокоос гадна Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, тэр ч бүү хэл далайг гатлан Японд очдог байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)