Ким Жон Ун Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга болно

Хойд Солонгосын Ажилчины Нам өнөөдөр их хурлаа зарлан хуралдуулж байна.
Хойд Солонгосын Ажилчины Нам өнөөдөр их хурлаа зарлан хуралдуулж байна. Энэхүү хурлаар Ким Жон Уныг улсын өндөр дээд албан тушаал Ерөнхий Нарийн бичгийн даргаар сонгох аж. Энэ нь 2010 оны есдүгээр сараас хойш хийж буй намын анхны томоохон хурал болж байгаа бөгөөд өнгөрөгч хурлын үеэр залуу удирдагч Ким эцэг Ким Жон Илийнхээ хамтаар анх удаа олны өмнө гарч байсан билээ.
Өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн, улсын Зэвсэгт ХүчнийЕрөнхий Коммандлагчаар сонгогдон ажиллаж байгааКим Жон Ун Үндэсний Батлан Хамгаалахын Комиссын Даргын үүрэгт ажлаа мөн үргэлжлүүлэх төлөвтэй байна. Тус томилгоог баасан гарагт болох Ардын Их Хурлаар хийх гэнэ. Ийнхүү тэрээр удахгүй эрх баригч нам, засаг төр болон цэргийн томоохон бүх албан тушаалын эзэн болж, өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан эцгийнхээ бүх эрх мэдлийг шилжүүлэнавах төлөвтэй байна.
Хойд Солонгосын зүгээс өөрийн хиймэл дагуул бүхий пуужинг энэ дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны хооронд хөөргөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Улсын зүгээс  цаг уур ажиглалтын хиймэл дагуул бүхий пуужин гэж байгаа ч, бусад орнууд үүнийг үндэсний аюулгүй байдалд харшилсан, цөмийн баллистик пуужин хэмээж байгаа юм.
Хойд Солонгос мөн энэ ням гарагт Их удирдагч, Ким Жон Уны өвөг эцэг асан Ким Ил Суны мэндэлсэн өдрийг тэмдэглэж өргөн хүрээг хамарсан хүндэтгэлийних жагсаалыг зохион байгуулахаар зэхэж байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.170.85.9)

    2012-04-11

    гахай