Британи Хятадын шийдвэрийг сайшаав

Британий Гадаад Хэргийн Сайд Уиллиам Хаг Хятадын Цагдаагийн Газар Британий бизнесмэний үхлийг эрэн сурвалжлах ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан явдлыг сайшаан хүлээн авчээ.
Британий Гадаад Хэргийн Сайд Уиллиам Хаг Хятадын Цагдаагийн Газар Британий бизнесмэний үхлийг эрэн сурвалжлах ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан явдлыг сайшаан хүлээн авчээ. Хаг Хятадын цагдаагийнханыг улс төрийн ямар нэгэн зорилго, оролцоогүйгээр хэргийг дахин нягтлан шалгахыг хүссэн байна.
АНУ-ын Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Викториа Нуланд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Хоёрдугаар сард, Хятадын огцорсон улс төрч Бо Силайгийн шадар туслах асан Сичуан Мужийн Ченгду хотод орших АНУ-ын Консулын Газар руу түр хугацаагаар зугтаад улмаар амиа алдсан юм. АНУ-ын Засгийн Газраас түүнийг АНУ-ын дипломатчидтай уулзсан талаархи ямар нэгэн мэдээллийг өгөөгүй байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)