Хятадын экспортын өсөлт удааширчээ

Хятадын экспортын өсөлт шинэ он гарснаас хойш Европын өрийн хямралаас үүдэн удааширсан үзүүлэлттэй гарчээ. Хятадын Гаалийн Удирдах Газраас өнөөдөр энэ тухай мэдээлэл хийлээ.
Хятадын экспортын өсөлт шинэ он гарснаас хойш Европын өрийн хямралаас үүдэн удааширсан үзүүлэлттэй гарчээ. Хятадын Гаалийн Удирдах Газраас өнөөдөр энэ тухай мэдээлэл хийлээ.
Гуравдугаар сарын байдлаар, экспортын нийт бүтээгдэхүүний өртөг 165,6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрөгч жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 8,9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин импортын хэмжээ 160,3 тэрбум долларт хүрч, жил хоорондын өсөлт 5,3 хувьд болж буурсан байна.
Импортын түүхий эдийг боловсруулан, экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэгХятадын компаниудын хувьд энэ нь хүндээр тусч, цаашид экспортын өсөлт улам удаашрах вий гэсэн айдсыг төрүүлж эхэлсэн аж.
Хятадын Ерөнхий Сайд Вэн Жиабао өнгөрсөн сард хийсэн  Бүх Ард Түмний Их Хурлын үеэр улсын эдийн засгийн өсөлтийг энэ жил 10 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдсэн ч,  жилийн эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 7,3 хувьтай байсаар байгаа юм.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)