“Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ

БНХАУ-ын Шанхай хотод байт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ. Тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд үргэлжлэх бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд дөрвөн тамирчин оролцох юм.
БНХАУ-ын Шанхай хотод байт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ. Тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд үргэлжлэх бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд дөрвөн тамирчин оролцох юм. Эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Ю.Ганзориг, Ц.Одбаяр нар цэц сорино.
Харин эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Урантунгалаг, Ч.Мөнхцэцэг, Ч.Оюунсүрэн, А.Энхтуяа нар оролцож байгаа аж. Байтынхан өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Тайландад хамтарсан бэлтгэл хийж байгаад тэндээсээ Шанхайг зорьсон юм. Энэ удаагийн “Дэлхийн цом” манай багийнхны хувьд олимпийн өмнөх хамгийн том сорил тэмцээн болох юм.

Б.СИЙЛЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)