Барак Обама Владимир Путиныг дууриажээ
- 2012-04-12
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама удахгүй болох сонгуульд ялалт байгуулж
Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдохын тулд Владимир Путины “арга”-ыг
хэрэглэж эхэллээ гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ.

Хэвлэлүүдийн онцолсноор Ерөнхий сайд В.Путин үндэсний цөөнх баячуудад илүү татвар ногдуулах шийдвэр гаргасан нь хүн амын дийлэнх хувийг эзэлдэг дунд төвшнийхэнд таалагдаж, тэдний дэмжлэгийг авснаас ялжээ. Барак Обама үүний адил баячуудын татварыг нэмэх хуулийн төсөл боловсруулжээ.
Сонгуулийн кампанит ажил өрнөсөн энэ үед Б.Обама ийм хуулийн төсөл санаачилсан нь сонгогчдын дийлэнх болсон дунд төвшнийхнөөс дэмжлэг авах гэсэн бодлого гэнэ. Б.Обама саяхан энэхүү хуулийн төслөө танилцуулж “Одоогийн татварын бодлого баячуудад хэтэрхий бага байгаа бол дундчуудад хүнд ачаа болж байна гэжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)