Суматрад 8,6 баллын хүчтэй газар хөдлөлт болов

Индонезийн баруун эргийн арал Суматра дээр өчигдөр орой 8,6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Индонезийн баруун эргийн арал Суматра дээр өчигдөр орой 8,6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Газар Зүйн Судалгааны Хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлт орон нутгийн цагаар 8 цаг 38 минутанд болсон бөгөөд Суматрагийн гол бүс нутаг Асехаас 435 км зайд болжээ.
Газар хөдлөлт газрын гадаргаас доош 23 км гүнд хүчтэй чичирхийлсэн байна. АНУ-ын Хавай дахь Номхон Далайн Цунамигаас Сэргийлэх Төвөөс Энэтхэгийн далайг хүрээлэн оршдог Индонез, Энэтхэг, Австрали, Кени, Мадагаскар зэрэг 30 улс, оронд цунами болж болзошгүй анхааруулгыг өгч, аюулгүй байдлаа өндөржүүлэхийг хүсчээ.
Суматра арлын хойд хэсэг орчимд газар хөдлөлтөөс хойш цаг гарангийн дараа далайн түрлэг нэг метр хэртэй өндөр давалгаалж, цунамигийн аюул нүүрлэх шинж тэмдэг илэрсэн бөгөөд азаар удалгүй намжжээ. Одоогоор газар хөдлөлтөөс учирсан хор хохирлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Өмнө нь 2004 онд9,2 баллын хүчтэй газар хөдлөлт Суматра аралын баруун хэсэгт болж, 280000 хүн амиа алдаж, сураггүй алга болж, улсын хүн амд асар их хэмжээний хор хохирлыг учруулж байсан билээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)