Хамгийн олон шатарчин оролцсон тэмцээн боллоо

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Спортын ордонд 10 өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Монгол Улсын шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Спортын ордонд 10 өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Хамгийн олон шилдэг шатарчин оролцсон энэ тэмцээний эрэгтэй¬чүүдээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, ЦЕГ, “Хүч” нийгэмлэг, “Шунхлай” группын тамирчин, ФМ, Баярсайханы Гүндаваа гурав дахь удаагаа тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. Б.Гүндаваа нийт 15 өргөөс 12 хожлоор түрүүлэхдээ улсын гуравдахь удаагийн аваргаар шалгарч, Мон¬го¬лын шатрын түүхэнд бас нэг шинэ амжилт тогтоолоо. Мөнгөн медалийг “Хан алтай” клубын тамирчин, ОУИМ Д.Шаравдорж, хүрэл медалийг “Алдар” БТСХ, Баянхонгор аймгийн тамирчин Ц.Батчулуун, тусгай шагналыг Өвөрхангай айм¬гийн Уянга су¬мын харъяат, ФМ Г.Мөнхгал, ОБЕГ, “Аврагч” БТСХ-ны тамирчин, ФМ М.Гүнбаяр нар хүртлээ.
Эмэгтэй шатарчдаас алтан медалиар ОУМ Янжиндулам, мөнгөн маделиар “Хас” банк, “Аврагч” БТСХ-ны тамирчин, ФМ С.Отгонжаргал, хүрэл медалиар “Нью-Тел” ХХК-ийн тамирчин, ОУМ Б.Анхчимэг нар энгэрээ мялааж, Говь-Алтай аймгийн харьяат СДМ Г.Сайханзаяа, Ховд аймгийн харьяат, СМ Б.Баярмаа (хоёулаа “Гоби чесс”-ын тамирчид) нар тусгай байрт шалгарав. 18 жилийн дараа хөдөө орон нутагт анх удаа болж буй энэ тэмцээнд түрүүлсэн  Б.Гүндаваа “Оюуны энэ тулаанд нутгийн минь дэвжээ, өвөрхангайчуудын маань хайр ивээл түшиж, улсын аваргын алдрыг гурав дахь удаагаа хүртсэндээ их баяртай байна. Хайрт багш Г.Сүрэндорж агсныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө оюун билэг, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулах болно” гэлээ.

С. Саранзаяа

Эх сурвалж нь:undesten.mn

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)