Өмнөд Солонгосын эрх баригч нам ялалтаа бататгав
- 2012-04-12
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын бүх нийтийн сонгууль амжилттай болж өндөрлөж, эрх
баригч нам Саенури нэг намын тогтолцоогоо хэвээр хадгалж үлдлээ.

Лхагва гарагт болсон сонгуулийн саналыг тоолох ажиллагаа өнөө өглөө дуусан бөгөөд Солонгосын Сонгуулийн Хорооны албан ёсны мэдээгээр Саенури нам 300 парламентад суух нийт суудлын 152-ыг авч тэргүүлсэн бол сөрөг хүчний НэгдсэнАрдчилсан нам 127 суудлын эзэн болж удаалжээ. Саенури нам ийнхүү энэ удаагийн бүх нийтийн сонгуулиар парламентын 10 суудлаа алдсан ч, эрх баригч нэг намын тогтолцоогоо хадгалж үлдэж байна.
Баян хоосны ялгаа хэт их газар авсан Ерөнхийлөгч Ли Мён Бакын дөрвөн жил эрх бариххугацаанд намын зүгээс ирэх сонгуулийг урьтсан олон ажлыг эртнээс зохион байгуулж, нүхээ ухаж байсан нь ялалт байгуулахад эерэгээр нөлөөлж чадлаа хэмээн ажиглагчид дүгнэж байна. Сонгуулийн тус үр дүн ирэх арванхоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх нь дамжиггүй.
O.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)