Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гал гарч байна
- 2020-04-13
- Нийгэм
- 0

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 7, үүнээс обьектын гал түймрийн 2, шар өвс шөтсөн дуудлага 5 ирлээ. Чингэлтэй дүүргийн 19-р хороо 30-р гудамж Дээд салхитад шар өвс шатааж байгаад гал алдаж 3 га газар шатсан байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.



Сэтгэгдэл (0)