Яндангаас аврагдсан есөн настан

Солт Лэйк хотын гал сөнөөгчид гэрийнхээ яндангаар доош буух гэж байгаад гацсан есөн настай хүүг аварсан тухай мэдээллээ.
Солт Лэйк хотын гал сөнөөгчид гэрийнхээ яндангаар доош буух гэж байгаад гацсан есөн настай хүүг аварсан тухай мэдээллээ. Калифорниа Өргөн Чөлөө дэхь нэгэн гэрээс оройн 6 цагийн орчимд гал унтраах газарт дуудлага ирсэн аж. Тэднийг хүүгийн гэрт ирэхэд хүү яндангийн доод ёроолд гацсан байсан байна.
Солт Лэйк хотын КСТУ-ТВ мэдээлснээр, хүүгийн ээж хүүгийнхээ гэнэт хашгиран уйлахыг сонсч удалгүй яндан дотор гацсан байхыг нь олсон аж.
Аврагчид хүүг аврахын тулд 45 минутыг зарцуулсан бөгөөд сайн бэхэлгээтэй олс ашиглан татаж гаргаж авсан байна.Азаар хүүгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй гэнэ. Аврах багийнхан хүүг дээвэр рүү авирч гараад, яндангаар доош буух гэж байгаад гацсан хэмээн тодорхойлсон байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • huuhed (122.201.18.130)

    2012-04-12

    huuhdiin baria zasal 88546232

  • (202.179.24.89)

    2012-04-12

    ene hovguud uu kk