УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар иргэдээс санал асууж дууслаа

ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТҮГШЭЭСЭН КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ТА ЭРСДЭЛД ОРЖ 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ҮҮ?

  • 52%, 16,455 - ӨГӨХГҮЙ

  • 48%, 15,480ӨГНӨ

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь сонгуульд оролцохгүй гэж хариулжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

2020 оны 03-р сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж,

· 2020 оны 04-р сарын 07-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарлах замаар үг хэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд санал асуулга явууллаа.

Санал асуулгыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагт эхлүүлж, 4 дүгээр сарын 13-ны 12:00 цагт хаав.

“Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуултад санал асуулгад оролцсон 31,935 хүний 52 хувь нь өгөхгүй гэж хариулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газaр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • irgen (31.165.215.200)

    2020-04-20

    songuulia ogno, naad sanal asuulgad chin mongoliin heden hyn orson be…ingej byh ard tymnii sanal avdaggui um…iim um zarlasniig ihenh hymyys medeegui

  • зочин (59.153.84.210)

    2020-04-14

    монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг ЕРӨНХИЙЛӨГЧ ард түмнээ хагардуулах санал асуулга явуулаваа хөөрхийдөө зайлуул

  • (222.14.8.228)

    2020-04-14

    songuulia zagt n hiisen deer ,olonhiin sanlaar bol. Gemt humuus gelbelzeh zag irsen,...

  • Nam bus irgen (103.57.93.66)

    2020-04-14

    Sanalaa ugch baihad " Ugnu " gesen ni olon baisan daa.