"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа
- 2020-04-15
- Улаанбаатар
- 0

Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний PCR буюу лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарч байв. Гэхдээ түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Түргэвчилсэн оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа хэлэхдээ "ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа" хэмээж байв.
Энэ талаар өнөөдөр 11 цагаас албан ёсоор мэдээлэл хийх юм.



