Нөхөн төлбөрт 1 тэрбум доллар төлнө

АНУ-ын засгийн газар индиан омгуудад тэдний газар нутгаас олборлож байгаа байгалын баялгийн нөхөн төлбөрт 1 тэрбум доллар олгох гэнэ. Колорадо, Юта болон  Нью-Мексико мужийн нутаг дэвсгэрт амьдардаг улаан арьстнуудын 41 омгийнхон  хамтарсан өргөдлөө гаргажээ.
АНУ-ын засгийн газар индиан омгуудад тэдний газар нутгаас олборлож байгаа байгалын баялгийн нөхөн төлбөрт 1 тэрбум доллар олгох гэнэ. Колорадо, Юта болон  Нью-Мексико мужийн нутаг дэвсгэрт амьдардаг улаан арьстнуудын 41 омгийнхон  хамтарсан өргөдлөө гаргажээ.
 
Америкийн засгийн газраас  газрын тос, байгалын хий  олборлосон болон ой мод, бэлчээр ашигласаны төлөө тавьсан өрөө төлөхийг индианчууд шаардсан байна. АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь омгуудын газар нутгаас байгалын баялгийг ашигласны төлөө гарч байсан маргааныг зохицуулах хөшүүрэг болно  гэж мэдэгджээ.
Индианчуудын төлөөлөгч Гэри Хэйс энэхүү нөхөн төлбөр нь олон жилийн туршид омгуудад хүрэлцэхгүй байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломж олгоно гэж дурджээ.
 
Түүний мэдэгдэж байгаагаар энэ хөрөнгийг эрүүлийг хамгаалах системийг шинэчлэх, олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэд бүтциийг хөгжүүлэхэд зориулан ашиглах аж.
 
2010 онд индианы өөр омгийнхон яг ийм гомдол гаргаж, тэднийг шүүх дээр Шар Шувуу-Эмэгтэй гэж алдаршсан Элоиз Коубелл  төлөөлсөн. Тэр үед 3.4 тэрбум долларын нөхөн төлбөр олгосон   юм.
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)