Дэлхийн кабелээр холбогдсон хамгийн урт гүүрийг барьж дуусгалаа
- 2012-04-12
- Дэлхий
- 0
Оросын ажилчид дэлхийн кабелээр холбогдсон хамгийн урт гүүрийг барьж
дуусгалаа. Тус гүүр нь Оросын Зүүн зүгийн Владивосток хотыг Русский
аралтай 2 км зайд холбож байгаа юм

Оросын ажилчид дэлхийн кабелээр холбогдсон хамгийн урт гүүрийг барьж дуусгалаа. Тус гүүр нь Оросын Зүүн зүгийн Владивосток хотыг Русский аралтай 2 км зайд холбож байгаа юм.Гүүрийг эцсийн байдлаар мягмар гарагийн өглөө барьж дуусгасан байна. Кабел гүүрний тулгуур дээр байрлах хоёр өндөр цамхагийн хооронд диагнольдан байрлаж байгаа аж. Хоёр цамхагийг холбосон тус 1104 метр урт кабел дэлхийн хамгийн урт кабелд тооцогдож байгаа бөгөөд өмнө нь Хятадын Янзе голын дээгүүрх кабел хамгийн урт нь байсан юм.
Русский Арал дээрхи тус гүүрний цамхаг тус бүр 325 метр өндөр бөгөөд энэ нь Токиогийн цамхагаас ч өндөр аж. Русский арал дээр энэ есдүгээр сард “Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Чуулга Уулзалт-2012”-ыг зохион байгуулахаар тогтсон бөгөөд Оросын Удирдлагууд Азид улсын гүйцэтгэх үүргийг тодотгох, тэдний илэрхийлэл болох гүүрийг хурлын танхим, зочид буудал зэрэгтэй болгож, бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар яаравчилж байна.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)