Баянхошууны тойргийн уулзвар дээр долоон машин мөргөлдсөн ноцтой авто осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойргийн уулзвар дээр 21:35 цагт "Hyundai Ston Truck" маркийн автомашин нь "T.Prius-30", "T.Rumion", "Daihatsu terois", "T.Prius-20", "T.Prius-20", "H.Sonota-7" маркийн зургаан автомашиныг мөргөсөн томоохон осол гарчээ. Уг ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн бол дээрх машинд зорчиж явсан бусад хүмүүс хүнд гэмтэл аваагүй байна.

Осол гаргасан жолоочийн хувьд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй бөгөөд тухайн жолооч самбаачлах хугацаа гаргаж амжилгүй "шок"-ийн байдалд орсон гэдгийг албаныхан хэлж байна.

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)