Хойд Солонгос пуужингаа түлшээр цэнэглэж дуусч байна

Хойд Солонгос өнөөдөр АНУ-ын ажиллагаагаа зогсоож, ард иргэддээ сайхан ирээдүйг цогцлоох боломж олгохыг хүссэн хүсэлтийг үл харгалзан, удаан хугацааны туршид олон улсын ярианы сэдэв болсон пуужин хөөргөх асуудалд эргэж буцахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, пуужингаа түлшээр цэнэглэж дуусч байна.
Хойд Солонгос өнөөдөр АНУ-ын ажиллагаагаа зогсоож, ард иргэддээ сайхан ирээдүйг цогцлоох боломж олгохыг хүссэн хүсэлтийг үл харгалзан, удаан хугацааны туршид олон улсын ярианы сэдэв болсон пуужин хөөргөх асуудалд эргэж буцахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, пуужингаа түлшээр цэнэглэж дуусч байна.Пуужинг ням гарагт тохиох Их удирдагч асан Ким Ил Суны 100 насны ойд зориулан  маргаашнаас эхлэн  таван өдрийн турш хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм.
Тус пуужинг Хойд Солонгосын зүгээс дэлхийн тойрог замд ажиглалт хийх хиймэл дагуул хэмээн мэдэгдэж байгаа ч, АНУ болон түүний холбоотон улсууд цөмийн зэвсгээр зэвсэглэгдсэн орныг НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн Шийдвэрт харшлах баллистик пуужингийн туршилтыг хийх гэж байгаа хэмээн хардсаар байгаа билээ.
“Бид хэлсэн амандаа хүрч, түлшээ шахаж дуусч байна. Ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн. Одоо зогсооно гэж байхгүй” хэмээн Хойд Солонгосын цөмийн пуужингийн асуудал эрхэлсэн дарга Пхенянд цугларсан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн байна. “Пуужинг хөөргөх ажиллагаа амжилттай болох болно. Учир нь Удирдагч Ким Жон Ун бидэнд бүхий л зааварчилгааг биечлэн өгч байгаа” хэмээн тэрээр нэмж өгүүлжээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.129)

    2012-04-12

    bas l tom bna shvvv olon ulsaas daramt irj bhad argagui tsomiin zevsegten oron yum daa

  • (122.201.18.136)

    2012-04-12

    muusain erguunuud zorohoor shiidej l dee

  • (122.201.18.146)

    2012-04-12

    muusain erguunuud zorohoor shiidej l dee