С.Чинзориг: НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ

Засгийн газраас коронавирусийн халдварын улмаас аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.Энэ талаар ХНХЯ-ны сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар болгон 200 мянган төгрөг олгох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. 

Тэрбээр "Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.

Журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ.Сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ. Бидний тооцоолж байгаагаар 600 гаруй мянган иргэн энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа" гэв.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • D.ichinhirloo (192.82.74.150)

    2020-11-18

    dahin niigmiin daatgaliin hundulult uavagdahgui yumyy. olon hunii amidrald hetegtei zuil bailaa