АМЕРИКЧУУД АНХ УДАА ЗААН ХАРАВ
- 2012-04-13
- Дэлхий
- 0
-АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон 1743 оны энэ өдөр,

-АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон 1743 оны энэ өдөр,
-АНУ-ын нэрт инээдмийн жүжигчин Дон Адамс 1923 оны эл өдөр,
-Бүх цаг үеийн хамгийн шилдэг шатарчин, дэлхийн аваргын цолыг 17 жил хадгалсан Гарри Каспаров 1963 оны энэ өдөр,
-Снөүбоардын дэлхийн аварга Жей Андерсон 1975 оны эл өдөр,
-Хонгконгийн ихэр дуучид Женис болон Жил Видал нар 1987 оны энэ өдөр мэндэлжээ.
1796- АНУ-д Энэтхэгээс заан авчирсан нь америкчууд анх удаа заан харсан явдал байв.
1941- ЗХУ Японы хооронд харилцан үл довтлолцох гэрээ байгуулагджээ.
1958- Хүйтэн дайны үеэр АНУ-ын Ван Клайбурн Москвад болсон Чайковскийн нэрэмжит тэмцээнд түрүүлэв.
1976- АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны төрсний 233 дахь жилийг тохиолдуулан түүний дүрс бүхий хоёртын ам.долларыг дахин хэвлэж эхэлжээ.
1987- Макаог 1999 он хүртэл түрээслэх гэрээнд Португал, Хятад Улс гарын үсэг зурав.
1992- Түүхэнд “Чикагогийн их үер” тэмдэглэгджээ.
1997- Дэлхийн номер нэг гольфчин Тайгер Вудс олон улсын “Masters Tournament” тэмцээний хамгийн залуу аварга болов.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)