Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

 Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг   Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж,  хуралдаан оролцсон гишүүдийн 72.7 хувь нь чөлөөлөхийг дэмжсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, С.Жавхлан, О.Баасанхүү нар  үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (66.181.161.43)

    2020-04-20

    ТӨР, ТҮМЭНДЭЭ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ, АРДЧИЛСАН ХУУЛЬ, ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМООХОН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН БЯМБАДОРЖДОО БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЬЕ. АВИЛГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС ЯМАГТ ХОЛ ЯВСАН, ЦЭВЭР УЛС ТӨРЧ ГЭВЭЛ ЭНЭ ХҮН Л БАЙНА ДАА.

  • zochin (58.109.161.167)

    2020-04-18

    odoo bolno doo