НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа
- 2020-04-20
- Нийгэм
- 0

Өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,654,629 баримт хамрагдсанаас:
3 сая төгрөгийн 23
1 сая төгрөгийн 268
100 мянган төгрөгийн 2391
30 мянган төгрөгийн 23742 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 57559955.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 95854163.

Сэтгэгдэл (0)