Биеллээ олсон зөгнөлүүд

XIX зууны зөгнөлт зохиолын хаан Жюль Верний ихэнх зохиолын зөгнөл биелсэн гэж хэлж болно. Эрдэмтэд түүний зөгнөлийг тайлах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн билээ. Жюль Верний зөгнөлт зохиолоос гадна хүн болгон тэр бүр мэддэггүй зохиолчдын зөгнөлт зохиол амьдрал дээр хэрхэн биелсэн тухай хүргэхээр бэлтгэлээ.
XIX зууны зөгнөлт зохиолын хаан Жюль Верний ихэнх зохиолын зөгнөл биелсэн гэж хэлж болно. Эрдэмтэд түүний зөгнөлийг тайлах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн билээ. Жюль Верний зөгнөлт зохиолоос гадна хүн болгон тэр бүр мэддэггүй зохиолчдын зөгнөлт зохиол амьдрал дээр хэрхэн биелсэн тухай хүргэхээр бэлтгэлээ.


Төгс интернэт орчныг зөгнөсөн зохиолч



1984 онд интернэтийн эхлэл тавигдсан ч өнөөдрийн төгс хэлбэрээ олоогүй байсан. Харин тухайн онд Уилльям Гибсон “Neuromancer” зохиол туурвисан нь дэлхийн шилдэг борлуулалттай ном болоод зогсохгүй хүн төрөлхтөнд төгс интернэт орчны ойлголтыг анх удаа өгчээ. Түүний зохиолд дэлхий нийтийг хамарсан сүлжээ бүхий кибер ертөнцийн тухай гардаг.
Кибер ертөнц нь бодит ертөнцөөс тусдаа агаад үргэлж шинэ мэдээ, мэдээлэл, бүх төрлийн агуулга нэмэгдэж байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс өөр хоорондоо харилцах боломж той, виртуал дэлг үүр, худалдааны төв бүхий асар том сүлжээний тухай өгүүлнэ. Дээрх өгүүлэмжийг харахад өнөөдрийн интернэтийн төрх бэлхнээ харагдана.
“Neuromancer” зохиолд интернэт орчныг сайн сайхан гэхээсээ илүү хүн төрөлхтнийг муу муухай зүйлд дагуулж байгаагаар гаргажээ. Өнөөдрийн байдалд энэ нь тийм ч оргүй зүйл биш. Мөн Уилльям Гибсон кибер орон зай буюу “cyberspace” гэсэн үгийг зохиолдоо анх удаа хэрэглэсэн нь дэлхийн компьютерын ертөнцийн үндсэн хэллэг болж хэвшжээ.


Автомат хариулагчийн анхны эзэн


Роберт А.Ханстайн бол ХХ зууны аугаа зөгнөлт зохиолч юм. Түүний зохиол дахь зөгнөлүүдийн дийлэнх нь өнөөдөр биеллээ олжээ. 1942 онд туурвисан “Beyond the Horizon” зохиолдоо харилцуурын яриа бичиж авдаг нарийн бичиг роботын тухай дурдсан байдаг.
Энэ зохиол гарснаас даруй 41 жилийн дараа анхны автомат хариулагч машин Японд эрхээ авч байжээ. Мөн Чарлес Холлын “Давхар од” /1956 он/, “Миний цэцэрлэг” /1961 он/ зохиолд усан орны тухай гардаг. Түүнд энэ санаагаа зохиогчийн эрхээр баталгаажуулж авах боломж байсан ч тэр хүсээгүй. Харин 1968 онд “Чарлес Холл” хэмээх усан ор бүтээх зохиогчийн эрх авах гэсэн боловч хожимдсон байв.
Учир нь түүний ор А.Ханстайны санаатай адилхан байсан юм. Гэхдээ Чарлес Холл анхны орчин үеийн усан орыг бүтээсэн бөгөөд усан ор нь биеийн хэлбэрээр дагаж хонхойдог учир булчингуудад ачаалал өгдөггүй, эрүүл мэндэд тустай ажээ.


Хиймэл дагуул хөөргөж мөрөөдсөн нийтлэл шуугиан тарив


Хүн төрөлхтөн шууданч тагтаанаас салаагүй байсан үед алдарт зохиолч Артур Кларк дэлхийн нэг талаас нөгөө талд мэдээлэл дамжуулдаг “нисдэг антен”-ы тухай мөрөөдөж байв. Түүний эл мөрөөдөл биеллээ олсон нь хиймэл дагуул. Хиймэл дагуулын санаа өмнө нь яригдаж байсан ч Кларк шиг шинжлэх ухааны үндэстэй байсангүй.
 Тэрбээр 1945 онд “Extra-Terrestrial Relays” нийтлэлдээ энэ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Кларкын бичсэн дээрх нийтлэлийг тухайн цаг үед амьдарч байсан томоохон сансрын эрдэмтэд үгүйсгэж байсан баримт хар дээр цагаанаар бичигдэж үлджээ. Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас газар дээр байгаа хөдөлгөөнгүй сансрын хүлээн авагчтай яаж холбох вэ гэсэн асуудал гарч байв. Энэ асуудлыг дэлхийн тэнхлэгийн эргэлтийн дагуу хамт эргэлдэж байдаг хиймэл дагуул шийдэж өгсөн бөгөөд энэ санааг Артур Кларк гаргасан гэж үздэг.
Анх 1928 онд Гермен Поточник хэмээх эрдэмтэн эл шийдлийг гаргасан боловч Кларк шиг шинжлэх ухаан, техник технологийн үүднээс тусгайлан тайлбарлаагүй юм. Иймээс дэлхийг дагаж эргэлддэг хиймэл дагуулын орбитыг “Кларкын орбит” гэж нэрлэх нь ч бий.


Тоглоомын донтон залуугийн захидал “Nintendo”-гийн эрин үеийг авчирчээ


1991 оны арванхоёрдугаар сард “Nintendo power” сэтгүүлд Жемми Петрфорд гэгч тоглоомын донтон залуу захидал ирүүлснийг нийтэлсэн байна. Тэрбээр захидалдаа өө- рийн мөрөөдлийн тоглоомын тухай бичжээ. Харин түүний мөрөөдлийн тоглоом 2006 онд гарсан “Nintendo Wii” тоглоомтой олон талаараа төстэй байсан юм.
Петрфорд “Миний тоглоом 512 бит системтэй байх болно. 27 сая 800 мянган өнгийг дүрслэнэ. Видео тоглоомын системийн бүх л тоглоомыг тоглодог, дотроо ямар ч хөгжмийг дуугаргаж чаддаг хамтлагтай байна. 27 товчлуур бүхий удирдлагатай байхаас гадна системийг “Супер Марио галакси” тоглоом дагалдаж ирнэ. Төхөөрөмжийн үнэ 260 ам.доллар байна” гэж захидалдаа дурдсан байдаг. Тэгвэл 2006 онд “Wii” тоглоом нь дотроо 512 мигабайт санах ойн дисктэй ирэхээс гадна 16.7 сая өнгө дүрсэлдэг.
Бүх төрлийн видео тоглоом тоглох боломжтой виртуал консолтой. Мөн нэмэлт болгож “Wii оркестр” хэмээх нэмэлт хөгжмийн төхөөрөмж бүтээсэн байна. Тоглоомын удирдлагын гар нь нийт 26 товчлууртай бөгөөд 2007 онд шинэ бүтээгдэхүүндээ зориулж “Супер Марио галакси” тоглоом гаргажээ. 2006 онд олонд танилцуулсан “Nintendo Wii” тоглоомын анхны үнэ 250 ам.доллар байв.
Дээрх жишээнээс харахад “Wii” Петрфордоос санаа авсан байхыг үгүйсгэх аргагүй ч 1991 онд ийм төрлийн тоглоом хийх ямар ч боломж байгаагүй юм.


Сүйрлийн зөгнөл биелжээ



Морган Робертсон нь Америкийн алдарт зохиолч, зохион бүтээгч хүн. Түүний 1898 онд бичсэн “Futility, or the Wreck of the Titan” зохиол нь “Титаник” хөлөг онгоцны сүйрлийг 14 жилийн өмнө зөгнөсөн гэж хэлж болно.
Зохиолд 234 метр урттай дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох “Титан” нь жившгүй хэмээн гардаг. Харин “Титаник” хөлөг онгоц 268.6 метр урттай бөгөөд мөн л хэзээ ч живэхгүй гэж ярьцгаадаг байв. Зохиолын баатар “Титан”, “Титаник” хоёр хөлөг онгоц хоёулаа дөрөвдүгээр сард хойд Атлантын далайд ахмадын буруу үйлдлээс болж мөсөн уул мөргөж сүйрсэн. Мөн аль алинд нь 3000 гаруй зорчигч явсан бөгөөд 20 гаруй аврах завьтай байжээ.
Зохиолын хөлөг онгоцны нэр “Титан” бол нөгөө нь “Титаник”. Морган Робертсоны 1914 онд бичсэн “Beyond the Spectrum” өгүүллэг нь тухайн цаг үед дэлхий нийтэд шуугиан тарьж байв. Тэрхүү өгүүллэгт Япон, Америкийн хоорондох дайны тухай гардаг бөгөөд япончууд Америк уруу Хавай орчмын газраар гэнэтийн цохилт өгдөг.
Хариуд нь америкчууд Японы эсрэг хурц гэрэл гаргадаг, асар хор хөнөөлтэй зэвсэг хэрэглэдэг тухай өгүүлдэг. Зохиол хэвлэгдэж гарснаас 27 жилийн дараа Хавайн Сувдан эргийн ойролцоо үүнтэй төстэй дайралт болж, хариуд нь америкчууд Японы газар нутагт цөмийн бөмбөг хаясан билээ.

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)