"COVID-19" халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо
- 2020-04-20
- Нийгэм
- 0

Монгол Улсад "COVID-19" халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Тухайн батлагдсан тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд энэ сарын 10-нд эх орондоо ирсэн байна. Тус өвчтөнд гурван удаагийн давтан шинжилгээ хийснээр "COVID-19" халдвартай болох нь батлагджээ. Мөн манай улсад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт, тусгаарлалтад шилжсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори 76 хүнд шинжилгээ хийжээ.
Тухайлбал:
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүн /давтан/,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүн /давтан/,
Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 4 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1229 хүн ажиглалтад хамрагдаж буй бөгөөд өчигдөр 4 хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн яам
