Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах 4324 иргэний гарын үсэгтэй шаардлагыг өргөн барив

 2015 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны харъяа Бейзмэнт ХХК-д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан цагаасаа эхлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн амьдрал эрс хүндэрч цалингаа цагтаа өгөхгүй, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн нэмэгдэл, баярын, шөнийн гэх урамшуулал алга болж хор саармагжуулах ажил бүрэн зогсч өнөөдөр амьдрах нөхцөл бололцоо маш хүнд байгааг илэрхийлсэн утга бүхий бичгийг Сэлэнгэ аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт өргөн барьсан байна.

Нийт 4324 иргэний гарын үсэг бүхий уг бичгийн гол шаардлага нь Хөгжлийн банкны Чингис бондоос 64 тэрбум төгрөгийн зээл авсан, улсын татварт 14 тэрбум төгрөгийн өртэй, НДШ-д 6 тэрбумын өртэй гэсэн хэдий боловч уг өр төлбөрүүдээс нэг ч төгрөг төлөөгүй, төлөхгүй гэдэгээ мэдэгдсээр байх тул Монгол төрийн зүгээс шийдвэртэй алхам хийж үйлдвэрээ буцааж авахыг хүсчээ.

Уг хүсэлтийг Сэлэнгэ аймгийн залуучуудын төлөөлөл болох ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл, Сайхан сумын иргэн Ц.Золжаргал, Пауерлифтингийн дэлхийн 2 удаагийн аварга Х.Угтахбаяр нар гардуулан өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • иргэн (192.82.75.224)

    2020-04-26

    хамаг юмаа хувьчлаад амжилт олсонгүй ээ, төрдөө эргүүлж авах шаардлагатай зүйл бвал боломжоороо буцаагаад авах л хэрэгтэй. ялангуяа газар, газар өмчилсөнөөс хотод нийтийн эзэмшлийн талбай багасч хөл гишгэх зайгүй, хөдөөгүүр хэн нь татсан юм бүү мэд том том хашаанууд хүн малын аль нь ч орох боломжгүй. Хамгийн ойр хамгийн хямд зардлаар яваад ирэх Эрхүү хотод нэг ороод ирээрэй хот төлөвлөлтийнхөн болон удирдлагууд, орсон ч хүнээс сайныг авдаггүй улс юм уу. ОХУ-ын хамгийн алслагдмал хөдөө газар гэж бгаа гэтэл хот тохижилт нь манай нийслэлээс хувь илүү байх гэж

  • (202.9.46.230)

    2020-04-26

    Ер нь бол Дархан төмөрлөг стратегийн том орд. Яагаад олигтой бүхнийг дээрэмдэж энэ улс оронд мөнхийн хаан болох хүсэлтэй хар шаарууд вэ. Энэ жэнко ч гэсэн сэжиг бүхий этгээд...

  • Монгол хүү (202.9.46.230)

    2020-04-26

    ЭНЭ ЖИЖИГ УЛСАД ИЙМ ТОМ ХӨРӨНГӨТӨН ҮҮСВЭЛ ЦААШИД АРДЧИЛАЛ ЯРИХ ШААРДЛАГАГҮЙ БҮГДЭЭРЭЭ ТЭР САХЛЫН АЖИЛТАН БОЛНО.

  • (218.212.77.121)

    2020-04-22

    Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь бүтээгдхүүнээ Эрдэнэт зардаг. Төлбөрийн чадвар муу байх учиргүй, эсвэл олсон орлогоо өөр зүйлд гүйлгүүлээд байна уу? Хувьчлалаас хойшхи борлуулалтын орлого, өр их хэмжээгээр нэмэгдсэн зэргийг шалгах

  • (202.9.40.93)

    2020-04-21

    49 хувийнхан энэ үйлдвэрийг хууль бусаар дээрэмдсэн улс хөрөнгөө авах ньзөвөө

  • (103.229.121.246)

    2020-04-21

    Одоо үйлдвэр шүүхийн шийдвэргүй булааж дууслаа. Дараа хэдэн хонь руу чинь дайрна

  • (66.181.160.16)

    2020-04-21

    Дарвааныг онгироовол дарвайтал хийнэ шдээ.

  • (202.21.113.82)

    2020-04-21

    одоо баабар бат үүл элбэгдорж гурав вааглаад эхэлнэ дээ гол эзэд нь энэ 3 шүү дээ, ххб гэдэг бүх луйврын ард 3 толгойтой атгаалжин хар мангасууд байгаа, одоо шоронд орохгүйн тулд элэг тараад гэдэг хошин баг бүрдүүлээд хэдэн залуучуудын ард байцгааж байна, элэгтараадаас нэг ч хүн бүү гарга

  • Хөтөл цемент ажилчид (202.21.99.42)

    2020-04-21

    Шоовдор захиралд Хүрэлсүх сайд санал тависан гэсээн улсад очих нь зөв дампуурвал улсадаа ажиллаж байгаад дампуурий хувьд аваад ч дээрддэгүй юм байна улам муудлаа

  • Хөтөлийн ажилчин (202.21.124.131)

    2020-04-21

    Цементийн үйлдвэрийг төрд авахгүй бол сүйдэх гэж байгаа шүү, ирээд үзээрэй. Төр шийдвэрээ шуурхай гаргаасай гэж жирийн ажилчин бид хүсч байна.

  • Зочин (202.21.124.131)

    2020-04-21

    Шилэн Цогоо гайгүй шудара, цайлган залуу ш дээ. Хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийчихдэг л залуу.

  • ИРГЭН (202.21.124.131)

    2020-04-21

    ТИЙМЭЭ, ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ХУЛХИ ХУВЬЧЛАЛААР АВСАН. ОДОО ТӨР БУЦААЖ АВАХ НЬ ЗӨВ. ШООВДОР УГ НЬ ОВОО АЖИЛЛУУЛЖ БАЙСАН Ч АН-ЫН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ХОЛИОН БАНТАН БОЛГОСОН. ОДОО ТӨРД АВ, ӨӨР ЗАМГҮЙ.

  • Болоо ш дээ. (202.55.188.40)

    2020-04-21

    Энэ шилэн Цогоо гэдэг залуу овоо залуу харагдаад байгаа юм даа манай Хөтөлийнхөн чамайг дэмжиж байгаа. Газар дээрээ байдал хүнд байгаа шүү. Хэлсэнээ ажил болгоно шүү.

  • (103.10.23.70)

    2020-04-21

    Газарын баялаг ард түмний өмч энэ заалтыг хэрэгжүүлэж Газарын бүхиил баялаг ард түмнии өмчлөд төрийн хамгаалалтанд байх ёстой Мөн шатгуун Харууль хамгаалатын байгуулаг , Зам тэвэр ,Банк болон мөнгө санхүүгиийн байгуулаг Зэрэг нь төриийн мэдэлд байх нь зүүтэй

  • Дарханы иргэн (103.57.95.69)

    2020-04-21

    шоовдор даргатай сахйан ажиллаж байсан үлйдвэрийг худлаа дампууруулж байгаад АН -хан авсан гэх юм билээ үнэн худлыг мэдэхгүй гэхдээ хүмүүсийн ажил амьдрал доройтсон нь яах аргагүй үнэн дээ Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг ч хүчингүй болгох хэрэгтэй үйлдвэр олигтой ажиллсан зүлйгүй хамаг газрын баялагийг боловсруулахгүй шууд урагш гаргаад хэдэхэн хүн баяжиж байгааг Оюун - эрдэнэ дарга та мэдэж багйаа биз дээ мэдэхгүй бол ажлын хэсэг оруулж шалгаач дээ

  • z (202.70.33.242)

    2020-04-21

    yaaag zov.tagnuuul tsagdaataagaaa ochood bulaaagaaad avchih.suraaagui yum bish.zandkaaag daguuulj yavahaaa martav

  • МАН-ЫН ГИШҮҮН (103.229.122.202)

    2020-04-21

    СУРААГҮЙ ЮМ БИШ !!! ЦАГДАА ТАГНУУЛТАЙГАА ОЧООД ДЭЭРЭМДЭЭД ХУРААГААД АВЧИХГҮЙ ЮУ !!!