Өмнөд Солонгос Хойд Солонгосын пуужинг бүтэлгүйтнэ гэв
- 2012-04-13
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгос Хойд Солонгосын хөөргөсөн хиймэл дагуул бүхий пуужин бүтэлгүйтэх магадлалтай хэмээн мэдэллээ.
Өмнөд Солонгос Хойд Солонгосын хөөргөсөн хиймэл дагуул бүхий пуужин бүтэлгүйтэх магадлалтай хэмээн мэдэллээ.Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Хойд Солонгосын тал сар гарангийн турш ярьсан пуужингаа нутгийн баруун хойд хэсэгт орших Тончан-ригээс өглөөний 7 цаг 39 минутанд хөөргөсөн гэлээ. Тэрээр Хойдын хөөргөсөн пуужингийн тийрэлтэт хэсэг хөөргөсний дараахан салж бутран, далай руу унасан гэдгийг Өмнөд Солонгосын болон АНУ-ын цэргийн хүчнийхэн баталсан гэв..
Хойд Солонгосын төрийн телевиз улсын хөөргөсөн пуужинд ямар нэгэн асуудал гарсан эсэх талаар 9 цагийн мэдээндээ огт дурьдаагүй байна. Хойд Солонгосын Сансарын Технологийн Хорооны ажилтан өнөө орой Пхеньяны зочид буудлын Гадаад мэдээ, мэдээллийн төв дээр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)