Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхааруулж байна

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нийслэл хот руу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Налайхын иргэдийн хувьд хязгаарлалтад орохгүй хэдий ч нийслэл хот руу нэвтрэхдээ хэд хэдэн газар шалгуулах юм. Иймд та бүхэн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхааруулж байна.

Мөн шаардлагагүй бол хязгаарлалт тогтоосон эдгээр өдрүүдэд зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна хэмээн Налайх дүүргийн ЗДТГ мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)