Ухуулга сурталчилгаа тогтмол хийж байна

Дэлхийн олон улсад тархаад буй Коронавирус буюу “Ковид-19”-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссоос шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.

Тодруулбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд томоохон худалдааны төвүүд, автобусны буудал дээр чанга яригчаар Улсын онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг мөрдөх, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж ажиллаж байна.

Иймд та бүхэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг энэ аюулт өвчнөөс хамгаалж, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулга, зөвлөмж мэдээллийг ягштал мөрдөхийг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)