НАСА Марс гарагаас зааны дүрс олжээ
- 2012-04-13
- Дэлхий
- 0
АНУ-ын эрдэмтэд галт уулын хайлмагийн урсаж буйг харуулсан шинэ зургийг
хиймэл дагуулаар дамжуулан авснаа танилцууллаа. Судалгааны багийнханы
хэлж байгаагаар Марсаас авсан зураг зааны толгойн дүрстэй байсан гэнэ.

НАСА-гийн Сансарын Агентлаг болон Аризонагийн Их Сургуулийн судалгааны багийнхан НАСА-гийн судалгааны төхөөрөмжөөр тус зургийг авсан байна. Тус зурагны дугариг дүрс, товгор хэсэг зэрэг нь урт хошуу, том нүдтэй зааны дүрстэй яг адилхан харагдаж байгаа аж. Зааны дүрс бүхий галт уулын лав дэлхийгээс хэт хол байгаа тул ямар нэгэн төхөөрөмж ашиглахгүйгээр энгийн нүдээр харах боломжгүй юм байна. Тэд Улаан нүдэн гараг дээрхи галт уулын бусад лавын дүрсийг мөн анхааралтай ажиглаж эхэлжээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
anu (122.201.18.153)
neere yg zaan beeshdee hehe