ОХУ-аас ирсэн нэг оюутнаас "КОВИД-19" халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 36 боллоо
- 2020-04-24
- Улаанбаатар
- 0

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.24/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 36 боллоо.
- Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д ганцаарчлан тусгаарлагдсан байжээ. Тусгаарлалтын 13 дахь хоног дээр гурван удаагийн давтан шинжилгээ хийхэд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Турк улсын нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд дараагийн шатны ажиглалт, тусгаарлалтад шилжсэн байна.
- 2020.04.23-нд Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээ буюу:
- Алтанбулагийн боомтоор ирсэн олон улсын ачаа тээврийн 47 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 958 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 32 хүн нэмэгдэж, 29 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Эрүүл мэндийн яам
