Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсноо зарлалаа. 

Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа "Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо.

С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ" гэжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.124.17)

    2020-04-27

    Насны бөгсөнд ач зээгээ хараад, идсэн ууснаа зөв шингээгээд төр, түмэнд гай чирэлгүй яваа Алтанхуяг минь.

  • иргэн (202.21.124.17)

    2020-04-27

    ЭНЭ ОДОО ИДЭЖ УУЖ ХАНААГҮЙМ БАЙХ ДАА. ХУДАЛЧ, ХУУЛЬГҮЙ, АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ШАХУУ АЛТАНХУЯГИЙГ ТЭНЭГ ХҮН Л ДЭМЖИХ БАЙХ ДАА.

  • зочин (66.181.161.12)

    2020-04-26

    Бие даагчид олонхи болохгүйгээс хойш бүтэхгүй.Зүгээр л нэг сул цалинтай үүрэг хариуцлаггүй хү гарна.Бие даагчдыг сонгож болохгүй:Жавхлан гишүүний бэлэн туршлага байна:Би Жавхлангийн тлйрог ямар ч үүрэгггүй.Уулзахаараа ганцаара учир нэмэргүй юм байна гэж байсан шүү

  • (103.10.23.70)

    2020-04-25

    Алтанхуяг Юунтолгойн гэрээг зөвшөөрөхгүй байсан учир засагын газарыг нь МАНАН зориуд унгаасан Алтагхуягт шунхай луйварчин нар их гай болсон луйварчин нар Чиингис Самуурай хэмээх зээлийг хувааж залгасан

  • Namiraa (203.91.115.56)

    2020-04-24

    Nasnii bugsund ach zeegee harah chin jargal shuu dee ahaa

  • zochin (202.55.188.85)

    2020-04-24

    doorhi hvntei sanal neg bn ene chungaagaar yah we odoo bolsoon

  • ИРГЭН (202.21.124.17)

    2020-04-24

    ОДОО НЭГ ИЙМ УЛ ДОГ БОЛСОН, ХИЙХ БҮТЭЭХ ҮЕДЭЭ ТҮҮНИЙГЭЭ ХИЙЖ ЧАДААГҮЙ ХҮМҮҮСИЙГ УИХ-Д ДАХИЖ СОНГОМООРГҮЙ БАЙНА. Н.АЛТАНХУЯГ ЗАЛЬЖИН, ХУДАЛЧ, ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ, АЖИЛ ХЭРЭГ, ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛДЭГ БҮХ МУУ ЗҮЙЛИЙГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХДАА ТӨРД АВЧИРСАН ХҮН ШҮҮ. ТЭР ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ, ИХ ӨР, ИХ АВИЛГАД БАРЬЖ ӨГСӨН. ОДОО БОЛИО, БОЛЬ.

    zochin (202.21.124.17)

    2020-04-24

    doorhi hvntei sanal neg bn ene chungaagaar yah we odoo bolsoon