Соёмботой ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
- 2020-04-24
- Улаанбаатар
- 0

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)