Яармагийн Арцатын ам орчимд гал түймэр гарч байна
- 2020-04-26
- Улаанбаатар
- 0

Хан-Уул дүүргийн ногоон бүсэд өнөөдөр дахин гал түймэр гарлаа. Яг одоо Яармагийн Арцатын ам орчимд гал түймэр гарч байна. НОБГ-ын алба хаагчид ХУД-ын 4 хорооны Нүхтийн аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сануулахад, өнгөрсөн баасан гарагт /2020.04.24/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уул гал гарч Гал түймэр унтраах, аврах ангийн хамтарсан хоёр анги нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 15.09 цагт цурамд оруулж 16.18 цагт бүрэн унтраасан юм.
Уг түймэрт нийт арван га хээрийн талбай өртөж шатжээ.

Сэтгэгдэл (0)