Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зөрчлийг шалган шийдвэрлэж байна
- 2020-04-28
- Улаанбаатар
- 0

НМХГ-аас Баянзүрх дүүргийн 11-р хороо, захиалагч Нью тур ХХК-ийн “Бага тэнгэрийн ам”-д баригдаж байгаа аялал жуучлалын барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2020 оны 04-р сарын 22-ны өдөр хийлээ.
Шалгалтаар:
- Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй
- Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчдыг аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй.
- Барилгын түр хашаа, хаалт хашлага нь Хотын стандартад заасан аюулгүйн шаардлагыг хангаагүй, тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй.
- Захиалагч, гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар дотоодын хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлүүд илэрлээ.
Шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)