Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна

Коронавирусын тархалтын үед дэлхийн бусад хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэрээ Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон. Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна.

Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт 14 аж ахуйн нэгж, 4734 газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон, 53500 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)