Шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандив өргөлөө

  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

   Тухайлбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандивын аянд нэгдэж, 230 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.

Тэрээр 28 тн-ын автобус чирэх үзүүлбэр үзүүлж, цугларсан нийт 230 000 төгрөгөөрөө ийнхүү хандив өргөсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)