НДЕГ: Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно
- 2020-04-28
- Нийгэм
- 0

Коронавирусний цар тахлын үед эдийн засгийн уналтаас сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч- Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө гэдгийг НДЕГ-аас мэдэгдлээ.
ТОДРУУЛБАЛ:
Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч,
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч,
Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч,
Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч НДШ-ээс чөлөөлөгдөнө.
- Коронавируст халдварын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж үзнэ.
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэг сарын хэмжээ нь 56.700 төгрөг байна.
- Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланг дараа сарын 5-ны дотор цахимаар харъяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Сэтгэгдэл (0)