“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

 Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ.

Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа хүлээнгээ ажиллаж амьдарч байгаа ямар ч орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн тусламж үзүүлж байна.

 Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.200)

    2020-05-02

    tusalj baigaa ni yahav hedii boltol ingej amdrah gesen ulsuud um boldoo hynii nutagt, alban esoor ajillaj amdarch baigaa bol iim baidald orohgui zogssonch zalingaa vach baigaa…hereggui shdee eh orondoo irj ajillah heregtei shdee, haraar baidag hymyys l iim baidald orno shyydee