Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй зөрчилд торгуулийн арга хэмжээ авчээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хангарьд хотхоны 3-р блокийн гүйцэтгэгч “Бүтээлч трейд” ХХК -д хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй, гуравдагч этгээдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дах заалтын дагуу арга хэмжээ авч ажиллав гэж НМХГ-аас мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)