"Ковид-19" халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол илрээгүй
- 2020-05-03
- Нийгэм
- 0

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.03/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.
- 2020.05.02-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 228 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ.
ҮҮНД:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 155 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 34 жолооч,
- Нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 33 сорьцонд халдвар илрээгүй.
- Бельги улсын Франкфурт хот руу нисэх гэж байсан 1 зорчигчийг "Хөнгөн балархай хэлбэрээр буюу шинж тэмдэггүй өвчилсөн" хэмээн үзэж хяналт, тандалт, шинжилгээнд хамруулж байна.
- Тусгай үүргийн гурван онгоцоор 800 гаруй хүн эх орондоо иржээ.
Эрүүл мэндийн яам
