АН олонхи болох нь чухал бус олон хүнээс мөнгө авах нь чухал
- 2020-05-04
- Улс төр
- 1

АН-ын ҮБХ-ны хурлын аудио бичлэг задарчээ. Тус намын дарга С.Эрдэнэ сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогч бүрээс 100 ба түүнээс дээш төгрөгийн дэнчин авч байгаа нь үнэнээр барахгүй, намаа жинхэнэ утгаар нь наймаа панзны газар болгосон нь батлагдлаа. Дэнчин гэж авч буй мөнгөө нууц гэрээ байгуулан, үе шаттайгаар авахаар гэрээндээ тусгажээ.
АН олонхи болох нь чухал уу олон хүнээс мөнгө авах нь чухал юм уу гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ хэлж, гэрээгээ харуулахыг шаардсан юм. Эхлээд С.Эрдэнэ гэрээгээ нууж байснаа арга буюу зүйл заалтаар нь уншиж байгаа нь бичлэгт тодоос тод буужээ.
Ингэснээр АН сонгуульд горилогчидтойгоо нэг, хоёрдугаар шатны гэрээ байгуулж, дэнчин татан төвлөрүүлсэн нь тодорхой боллоо. Хамгийн ноцтой нь, хоёрдугаар шатны дэнчингийн мөнгийг тойрог нь тодорхой болсон 76 хүнээс нэхээгүй. Нэр дэвшихээр горилж буй хүн бүрээс нэхэж байгаа нь АН олонх болох нь чухал бус олон хүнээс мөнгө авах нь чухал болохыг харууллаа.

Сэтгэгдэл (1)
Зочин (66.181.180.172)
Горилогчдоос баахан мөнгө шаачихаад, Горилосон, горилуулсан нь нойргүй хоноод сайхан бна. АН УИХ-д "үстэй" л үлдвэл их юм. Бие даагчдаас 3-аас дээш хүн гарах хэрэггүй, гарч ирээд лнэг намын бөөрөнд наалдчихна. МАХН-аас нэр дэвшигчдийг ерөөсөө дэмжих хэрэггүй. Хоёр хүн гараад ирвэл үймүүлээд салахгүй. Одоо жаахан тогтвортой байж нефтьний үйлдвэрээ ашиглалтад оруулаад, шинэ ордуудаа эргэлтэд оруулаад, иргэдээ жаахан ч гэсэн бодмоор бна. Хүмүүсийн амьдрал улам л дордоод, томчуудын хөрөнгө орлогын мэдээлэл улам л өсөөд байна /нуугаад байхад шүү/. Бухимдал маш ихээр газар авч бна.