Согтуугаар том оврын автомашин жолоодож ноцтой осол гаргажээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 08 цаг 20 минутын орчим Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркийн ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөж, ослын улмаас 4 хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.

Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер-2,24 %/
Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАнаас анхааруулж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)