Камерон Мьянмарын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг хүсэв
- 2012-04-14
- Дэлхий
- 0
Английн Ерөнхий Сайд Дэвид Камерон Европын Холбооны Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах хүсэлтээ илэрхийллээ. Түүний тус хүсэлт ардчилсан хувьсгалыг хийж, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг өрнүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр онцолжээ.

Ноён Камероны энэ удаагийн айлчлал Мьянмарыг өнгөрөгч оны гуравдугаар сард цэргийн дэглэмт ёсноос иргэний эрхт ёс руу шилжсэнээс хойш Европын өндөр дээд албаны хүний хийж буй анхны айлчлал болсон байна. Айлчлалынхаа хүрээнд тэрээр Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Читэй уулзаж, ярилцжээ.
Хатагтай Аун Сан Сүү Читэй хийсэн уулзалтынхаа дараа тэрээр Янгонд хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан бөгөөд Ардчиллыг чиглэсэн энхийн үйл ажиллагаагаар дамжуулж, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг өрнүүлэхийг хүссэн байна. Аун Сан Сүү Чи ч мөн дипломатчийн санал, санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Сайд Мьянмарын сонгуультай холбогдуулан Европын Холбооноос авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд түр зуурынх хэмээгээд, шаардлагатай тохиолдолд хэзээд цуцлах боломжтой зүйл хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ мөн тодотголоо.
Европын Холбоо тус асуудлыг энэ сарын 23-нд зохион байгуулах Гадаад Хэргийн Сайд нарын уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)