Бранжелина хүүхдүүддээ зориулж цэцэрлэгт хүрээлэн барина
- 2012-04-15
- Дэлхий
- 0
Холливуудын жүжигчид Анжелина Жоли, Брэд Питт нар өөрсдийн зургаан
хүүхэддээ зориулж байгаль эхээ дээдэлсэн цэлгэр уудам цэцэрлэгт
хүрээлэнг байгуулахаар болжээ.

Хэдийгээр, тэдний барих гэж байгаа цэцэрлэгт хүрээлэн Майкл Жэксоны Неверландтай адилгүй ч, байгаль эхэд ээлтэй, тансаг шийдэлтэй байх юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ихэнх талбай нь газар доогуур байрлах бөгөөд дээгүүрээ зүлэгжүүлсэн талбайтай, нарны гэрлэн цахилгаан үүсгүүртэй байхаас гадна дээврийн хөндийд байрлуулсан хоолойгоороо усаа гадагшлуулж, цэвэршүүлж, буцаан шахаж байх аж. Хүүхдүүддээ тусгайлан зориулж барьж байгаа тус паркад усан сан, гулгуур, хонгил, усан завь, цайзтай далайн дээрэмчний арал, хуучны морин тойруулга зэрэг нэг дор цогцоороо байх гэнэ. Сайн эцэг Брэд цэцэрлэгт хүрээлэнг тойруулан жижиг галт тэргийг явуулахаар загвар, шийдлийг нь бодож эхэлжээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)